Posts

ОЛНОО ӨРГӨГДСӨН БОГД ХААН "ӨЧИГ" ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Image
Үндэсний Эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан зураач, барималч Э.Эрхэмбаяр өчигдөр ( 2019.12.29 ) Богд хааны ордон музейд ОЛНОО ӨРГӨГДСӨН БОГД ХААН "ӨЧИГ" үзэсгэлэнгээ нээлээ. Тэрбээр өнгөрсөн онд Төрийн түүхийн музейд Их хаадын хөрөг, каллиграфийн цогц бүтээлүүдээр "Үл тасарна" нэртэй үзэсгэлэн гаргаж байсан юм. Үзэсгэлэнгийн талаар зураач, барималч Э.Эрхэмбаяр, " Ерөнхийдөө Богд хаант Монгол Улсын Төрийн зүтгэлтнүүдийн хөрөг баримлууд, тэдний хэлсэн үгийг уран бичлэг, каллиграфи маягаар хийлээ. Эх орончдын хэлсэн үг сургаал, өчиг гэдэг өнөөгийн бидэнд хандсан захиас юм гэдгийг бид мартаж болохгүй. Нөгөө талаас бид түүнийг нь одоо ямар хэмжээнд ойлгож, биелүүлж байна вэ. Бараг биелүүлэх нь байтугай эсрэгээр нь яваад байна гэсэн эмзэглэл хааяа төрдөг юм. Тийм учраас энэ хүмүүсийн хийсэн үйл, гавьяаг сануулах зуураа одоо бид ямар байгаа билээ гэдгийг бодуулахыг зориод байна." хэмээн хэлсэн юм.  Үзэсгэлэнд